Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн инженерүүдийн мэргэжлийн клубийн анхны уулзалт 2026.08.12-нд "Түмэн амгалан ордон" ХХК-н уулзалтын танхимд болж өнгөрлөө.
Уг уулзалтаар халаалт, агаар сэлгэлтийн 10 инженер уулзаж тус клубийн зорилго зорилт, алсын хараа клубийн цаашдын үйл ажиллагаа зэргийг ярилцав.
Клубийн үндсэн зарчим:
САЙН ДУРЫН ОРОЛЦОО Клубийн үйл ажиллагаанд оролцох нь гишүүний сайн дурын сонголт байна | МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ Гишүүд бие биенээ хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйг баримтална |
МЭДЛЭГ ХУВААЛЦАХ Клубийн гол үнэт зүйл нь мэдлэгээ хадгалах бус хуваалцах байна | ӨРСӨЛДӨӨНӨӨС ИЛҮҮ ХАМТЫН ХӨГЖИЛ Гишүүд ажил бизнессийн хувьд өрсөлдөгч байж болох боловч клубийн хүрээнд мэргэжлийн хөгжлийн нийтлэг зорилгын төлөө хамтран ажиллана |
БОДИТ ТУРШЛАГА Зөвхөн онолын сургалт бус бодит төсөл, алдаа, амжилт, кейс дээр тулгуурлан суралцах | ТЭГШ ОРОЛЦОО Албан тушаал, нам, хүйс, байгууллага, ажлын туршлагаас үл хамааран гишүүн бүрийн санал, оролцоог хүндэтгэнэ |
УЛС ТӨР, ШАШНААС АНГИД Клуб нь улс төр, шашны үйл ажиллагаа эрхлэхгүй, мэргэжлийн хөгжлийн зорилгод төвлөрнө | АРИЛЖААНЫ АШИГ СОНИРХЛООС АНГИД Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталжлах боломжтой боловч клубийн үндсэн зорилго нь борлуулалт бус мэргэжлийн хөгжил байна |
Клубийн гишүүн хэн байж болох вэ?
| Гишүүнчлэл | Хэнд зориулагдах | Гол онцлог |
|---|---|---|
| Үндсэн гишүүн | Мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй инженер | Клубын бүх үйл ажиллагаанд оролцоно |
| Залуу гишүүн | 35 хүртэлх насны инженер | Сургалт, ментор, холбоо харилцаа |
| Оюутан гишүүн | ХАС чиглэлээр суралцагч | Туршлага хуримтлуулах, мэргэжилтнүүдтэй холбогдох |
| Хүндэт гишүүн | Салбартаа олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн | Зөвлөгөө, ментор, салбарын хөгжил |
Клубийн гишүүн болохын тулд дараах шаарлагыг хангах хэрэгтэй.
Үүнд:
1. Клубийн зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрөх
2. Гишүүнчлэлийн хүсэлт гаргах
3. Мэргэжил, ажлын чиглэлээ танилцуулах
4. Клубийн ёс зүйн дүрмийг мөрдөх
5. Сайн дурын үндсэн дээр клубын үйл ажиллагаанд оролцох
"Мэдлэгээ бусадтай хуваалцах хүн" гэдэг нь гишүүнчлэлийн хамгийн чухал шалгуур байж болно.
Гишүүн болсноор дараах давуу талуудтай.
МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ - Тооцооны аргачлал - Техникийн шийдэл - Шинэ норм, стандарт - Программ хангамж | КАРЬЕРИЙН БОЛОМЖ - Mentor-mentee - Салбартаа танигдах |
МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНДЭЭ ӨСГӨХ - Мэргэжилдээ илүү сайжрах - Шинэ боломж олох - Судлаач, сургагч багш болох | ТУРШЛАГАТАЙ ИНЖЕНЕРҮҮДЭЭС СУРАЛЦАХ - Зөвлөгөө авах |
Клубийн үндсэн үйл ажиллагаа
1. Сар бүр багадаа нэг техникийн сэдэв хэлэлцэх
- Хамрах хүрээний асуудлыг судлах, бусдадаа түгээх, харилцан санал солилцох
- Үр дүнг мэдээлэх, нийтлэх
- БНбД, БД өөрчлөлт, нэмэлтээр оруулах
2. Бодит төсөл дээр туршлага солилцох
- Тооцоо, төлөвлөлтийн шийдэл дээр хамтран зөвшилцөх
- Угсралт, ашиглалтын нөхцөл байдал
3. Туршлагатай инженертэй яриа хийх, суралцах
Дээрх зүйлсийг болон клубийн лого, клубын уриаг ярилцаж судалгааны сэдвүүд болон тухайн сэдвүүдийг хэн хэн хариуцан авч судлах талаар ярилцлаа.
Цаг хугацаагаа зориулан уулзалтанд хүрэлцэх ирсэн инженерүүддээ баярлалаа.

Сэтгэгдэл